среда, 15 января 2014 г.


Буряад улсын их сургуулиас зохион байгуулсан ОРЧИН ЦАГИЙН ЯРУУ НАЙРАГ сэдэвт олон улсын хурал....2013.12.19

ИЛТГЭЛ: ХЭНТИЙН БАТХУУ 
         СЭДЭВ:   ОЧИГДОР БИЧИГДСЭН ШУЛЭГ БУЮУ ОНООДОРИЙН ЯРУУ НАЙРАГ.

..Онгорч улирсан он цагуудад, Монголын уран зохиолд  нэр алдараа монхолсон ,утга зохиолын хогжилд  хувь нэмрээ оруулсан, ард тумний зурх сэтгэлд зохиол бутээл нь уурд хадгалагдан улсэн, амьдрал, уран бутээл нь шуумжлэгдсэн судлагдсан уе уеийн олон Шуумжлэгч, Судлаач, Эрдэмтэдийг  торуулсэн тэжээсэн тэр олон Зохиолч, Яруу найрагчдын  тухай хангалттай бичлээ судаллаа.. Одоо харин бидэнд очигдор бичигдээд оноодор уншигдаж байгаа шулгуудийг анхаарч судлах цаг иржээ ..Хун бол оороо байгалийн амьтан болохоор оноодорийн Байгал дэлхийн хувьсал оорчлолттой зэрэгцэн маш хурдацтай хувьсан оорчлогдож байна .. Яруу найрагч хуний уураг тархинд, Дэлхий болон Нар, Сар, Од,Эрхисийн ходолгоон нэгэн зэрэг багтаж байдаг тийм болохоор тэд тухайн уед, оорт  тааламжтай ходолгоонийг дагаж адилхан дууриаж ходолдог. Би, биеэрээ ходлох ходолгооний тухай яриагуй  /сэтгэлгээний / ходолгооний тухай хэлсэн юм. Гэхдээ нэг сонин зуйл нь тухайн яруу найрагч оноодор Нарны ходолгооноор ходлохуу, эсвэл сарны ходолгооноор ходлох уу гэдэг нь их эргэлзээтэй, энэ бол амьдран оршиж байгаа тухайн хувь амьдралаас нь голлон шалтгаалж байдаг …Манай эрдэмтэн судлаачид Сэтгэлгээний яруу найраг гэж их ярьдаг болсон харин Яруу найрагч яагаад сэтгэлгээний яруу найраг бичдэг болов гэж, бараг л мэдэхгуй байх.. тэд одоо онолдож, хуульчилсан, яруу найргийн ертонцоос залхсан тэд оорсдийнхоо мэдэрдэг  тэр ходолгоонийг дагаж, оорийн эрх дураараа ходолж байгаа юм..
 жишээ: Нэг.
ЭРЭЛЧИН  /хэсгээс/     
..Чиний баяжмал сэтгэл үүлний барилга шиг
Хурын үүл хэрхэн баяждаг тэр нууцыг чи мэддэг үү
Тэнгэртэй сэтгэл чинь төрөлсөх юм.
Тэнгэрийн цэнхэр цээжинд чинь бий юм уу
Цагаан үүлсийн хэсэг чиний дотуур хөвдөг үү?
Ганцхан дусал нулимс чинь ч ганхуулж чадах юм
Бөөн нулимсанд чинь нэвт норох...
Цэлмэх шиг болох чинь, тэнгэрт ижилхэн.
                                                               Б.Батрэгзэдмаа
/Чиний баяжмал сэтгэл үүлний барилга шиг/
..Энэ бол Батрэгзэдмаа оорийнхоо мэдэрдэг ходолгоонийг дагаж ходолгоонд орж байгаа бодит илэрэл юм .. Одоо цагт оорийн эрх чолоот,уран ертонцоо  нээж,  уран яруу дотоод  сэтгэлгээний  мэдрэмжээ илчлэн бусадтай  хуваалцаж чадсан хэн боловч тэр яруу найрагч байх болно …Бид хэрэглэгдэхээ болсон зуй тогтолоор, хэрэглэгдээд хэрэгцээгээ хангасан эд зуйлээр бие биенээ хуурахаа болих хэрэгтэй.. Хун торлохтоний оюуны хэрэглээ маш ондор болсон цагт бид оорсдийн дотоод ертонцоороо тэр эрэлт хэрэгцээг хангах нь чухал юм…
Жишээ: Хоёр
УХААЛАГ ДЭЛХИЙ ДОТОР /хэсгээс/
… Хөөх, моддын үнэнчийг ээ, ой болохоор ургацгааж байна
Сод юм аа, тоолшгүй цасан ширхэгүүд давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй
Сонин юм аа, өт өөрийгөө өлгийдөөд, өлгий дотроо далавчаа хүлээгээд, өлгийнөөсөө гарч ирээд өөдөө дэвээд эрвээхэй болчихлоо./Б.Батрэгзэдмаа/
… Энэ бол дэлхийн ходолгоонийг мэдэрч байгаагын илэрэл юм .. Нэгэнт ходолгооноо мэдрэлцсэн тохиолдолд бичхэд туйлын амар байгаа, тэр улам нарийн мэдрэхийг хусэж шунаж байгаа, энэ бол  уран бутээлч хуний унэн чанар нь, жинхэнэ уран бутээлч, хун бол хэзээч ханаж цаддаггуй юм
Жишээ: Гурав. 
Үг ертөнц

Монгол нутагт нар хэрхэн мандаж, сар яаж гэрэлтдэгийг
Үгээр л ганцхан зурнам
Үг юутай уран

Хээр хөдөөд өвс сэрвэлзэхийн учрыг,
чулууд гандахын учир шалтгааныг
Үгээр зөвхөн дуулнам
Үг яасан яруу

Цээж урах үнэн сэтгэлийн зовнилыг,
элэг өвдөөх түмэн бодлын хэрээсийг
Үгээр л өчин тайлнам
Үг ямар төгс Ц БУЯН ЗАЯА

Ойн цоорхойд үзэсгэлэнт бүсгүй үрээ хөхүүлэн сууна,..орчлонгийн диваажин энд л байна

Оддын доор ийм төгс гоог олж харсанаа би санахгүйнээ..
Тэдний дээрээс нар инээж, навчис гэрлээ асгаж байна,.цэцгэс өндийж цээжээ өргөн мишээж харагдана
Модод бөхийн хайрлан илбэж,..мөчрөө дэлгэн уясаж сууна
Эхийн сэтгэл үрийнхээ зулайруу урсаж, энхрий хүү салхины үнэр, байгалийн зураглалд ижилсэнэ

Эвэлсэн сүү газрын судал дамнаж, ижий үр хоёрын суудалд ирээдүйд монос цэцэглэнэ
Хайрын төгөлд хожим хүү нь үрсээ дагуулан ирж, хайлган модод тэднийг хүлээн өвлийг үл үзнэ..
Хамгийн жаргалтай нар навчисын өвөрт хонож, хавар хаврын эхэнд цэцгэс эртлэн өндийнө..

Ойн цоорхойд үзэсгэлэнт бүсгүй үрээ хөхүүлэн сууна,..орчлонгийн диваажин энд л байнаа....

...................Х.ДУЛАМСҮРЭН.......

.. Эндгээр яруу найргийг уншиж суухад , надад говьд шоно тоороод арай гэж нэг  нохойн дуу сонсож тоорсон хун явна гэдгийг мэдэрсэн,  айлын хумуус. Гал, гэрэл гарган орилж хашгиран  дуудаж байгаа юм шиг сайхан санагдсан тэгээд би тэр хун зонтой  танилцаад , унаа морио сэлгуулээд, урагдсан дээлээ нохуулээд , урагшлах замаа заалгууж байгаа юм шиг бодогсон…
Оноодор Дэлхий, яруу найрагчгуй, шинэ яруу найраггуй  болсон цаг, Монгол яруу найргийн шинэ эрин эхлэж байгаа юм. Бид маш олон хэл дээр бичиж, орчуулуулж , тэр оюуны хоолоор олссон ард тумэнд  хургэж тараах учиртай   Монгол яруу найраг бол дэлхийн хун торлохтний оюуны талх байх ёстой …Элдэв нэр томъёо , суртэй нэр хаяг гарчиг огт хэрэггуй .. Онгорсон зуун жилээс олж идсэн хоолоол сайхан шингээж , энэ шинэ цаг дор, томоотой амьдрах хэрэгтэй . Очигдор бичигдсэн шулэг буюу Оноодорийн яруу найргийг, уншиж сонсож, сайн ушигшигч, сайн сонсогч, байх хэрэгтэй.. Эрт цагийн их хаад нь хуртэл яруу найрагч байсан Монголын ард тумэнд ийм л сайхан хувь зохиол ирдэг юм байна.. « Очигдор бичигдсэн шулэг буюу Оноодорийн яруу найргаар» амьсгалж аз жаргалаа болгож амьдарцгаая… Монгол яруу найраг мандан бадраг 

Г.Улан-Удэ                                                                                                                                     2013.12.19  

вторник, 19 ноября 2013 г.

29-30 -го ноября в Бурятском драматическом театре состоится концерт "АЯЛГАТА hАЙХАН БУРИАД МОНГОЛ ХЭЛЭМНИ" 
В концерте примут участие артисты из трех родственных молодые, но набирающие популярность артисты из Внутренней Монголии (Китай), из Монголии и артисты из Бурятии.

Аялгуут сайхан Буриад хэл минь Аялгата hайхан Буряад хэлэмни